



PEPPERLUNCH МОНГОЛ
“Sizzle it your way” буюу “Өөрийн хоолоо өөрийнхөөрөө бүтээ” уриатай тус брэнд нь хоолны соёлыг шинээр тодорхойлсон шинэлэг үйлчилгээ үзүүлдгээрээ онцлогтой. Хэрэглэгч бүр 260°C халсан ширмэн таваг дээр мах, будаа, хүнсний ногоог өөрийн хүссэнээр хольж, амталж, хоолоо шууд ширээн дээрээ буюу зочин өөрөө хоолоо хүссэн хэв маягаараа болгож идэх юм. Энэ өвөрмөц туршлага нь зөвхөн амттай хоолоор хязгаарлагдахгүй, сонирхолтой туршлагыг ч мөн бий болгоход оршино. Pepper Lunch-ийн хамгийн гол зорилго бол амт чанар, хэрэглэгчийн оролцоо, тав тухтай орчныг хослуулсан шинэлэг хоолны соёлыг Монголд амжилттай нутагшуулах явдал юм.


