171x180

Салбар

Ажилчид

Өдөрт үйлчлүүлэгчид

БИДНИЙ ТУХАЙ

THE BULL authentic hot pot ресторан маань өдгөө 5 үндсэн + 1 ВИП салбараар өдөрт 2000 гаруй зочид үйлчлүүлэгчдийг хүлээн авч үйлчилдэг сүлжээ ресторан болж өргөжин тэлжээ. Энэ хугацаанд бидэнтэй хамтран ажилладаг Монголын тэргүүлэгч харилцагч түншүүдийн маань найдвартай хамтын ажиллагаа, зорин ирж буй зочдын үнэнч хэрэглээ, хамт олон, ажилтнуудын маань уйгагүй хөдөлмөрийн үр дүнд бидний бүтээгдэхүүн үйлчилгээ улам бүр хөгжсөөр өнөөдрийг хүрсэн юм. Бид амт чанартай органик бүтээгдэхүүн, найрсаг үйлчилгээ, тав тухтай орчинг эрхэмлэн зочдоо сэтгэл ханамж дүүрэн байлгахын төлөө хичээн ажиллаж байна.

МАНАЙ ХАРИЛЦАА

Бид амт чанартай бүтээгдэхүүнээр үйлчлэхийн зэрэгцээ найрсаг хүндэтгэлтэй харилцаагаар халамжлан үйлчлэх нь манай үйлчилгээний нэн тэргүүний зорилго юм. Зочин бүрийг халамжлан тэдний хэрэгцээ шаардлагыг урьдчилан мэдэрч түргэн шуурхай үйлчлэхийн тулд манай ажилтан бүр хичээн ажилладаг.

Сайн үйлчилгээний стандартыг мөрдлөг болгон Зочдоо угтаж мэндлэхээс үдэх хүртэлх бүхий л үе шат бүхэнд сэтгэл шингэж хүндэтгэл илрэх манай найрсаг үйлчилгээ нь гурвалсан үйлчилгээний бүрдэл билээ.

171x180
171x180

МАНАЙ БҮТЭЭГДЭХҮҮН

Зочин бүр өөрсдийн дуртай амтаа бүтээн зооглох халуун тогоо нь хүний биед нөлөөлөх шим тэжээл, ашиг тусаараа хамгийн эрүүл хоолын нэгээр тооцогддог. Учир нь гол нэрийн бүтээгдэхүүн болох ясны шөлийг бид хийхдээ үхрийн булууны ясыг 48 цагийн туршид зөөлөн буцалган коллаген болон гликозамингликануудын агууламж өндөртэй шөлийг гарган авдаг.

Булл ресторан нь 7 өөр төрлийн амт ашиг тустай шөлийг санал болгохын зэрэгцээ хүнсний аюулгүй байдал, эрүүл ахуйн стандартыг дээд зэргээр хангасан цоо шинэ бүтээгдэхүүнүүдээр өдөр бүр зочид-доо үйлчилдэг. Монгол тал нутгийн бэлчээрт идээшилсэн шим тэжээлт монгол малын мах халуун тогооны амт, чанарыг улам бүр нэмэхийн зэрэгцээ Д, С, А, К аминдэм, хэд хэдэн төрлийн ханаагүй тос агуулдаг хонины сүүл нь архаг сульдаа, элдэв хордлого, харшил, харааны хөгжилд эерэгээр нөлөөлж, цус багадалтаас сэргийлэх ач тустай байдаг.

Өдөр бүр эрүүл ахуйн шаардлага хангасан, амт чанартай хүнсээр хийгддэг Булл нэрийн бүтээгдэхүүн нь манай гурвалсан цогц үйлчилгээний хамгийн чухал бүрдэл билээ.

МАНАЙ ОРЧИН

Зүүн Өмнөд Азийн уламжлалт хэв маягийг дотоод интерьер дизайндаа шингээсэн Булл ресторан нь зочид үйлчлүүлэгчдийнхээ тав тухыг дээд зэргээр хангахын тулд орчны эрүүл ахуй, аюулгүй байдлын бүхий л шаардлагад нийцүүлэн гадна болон дотоод орчноо байнга сайжруулан, шинэчилж ажилладаг.

Буллын салбар бүр зочдоо хүлээж авах зай, багтаамжийн хувьд харилцан адилгүй бөгөөд тэднийхээ хүсэл шаардлагад нийцүүлэн хувийн орон зайг бий болгох өвөрмөц кабинуудтайгаараа онцлогтой. Түүнчлэн хамт олон, найз нөхдөөрөө уламжлалт баяр ёслол тэмдэглэх, ажил хэргийн уулзалт-зоог барихад тусгайлан үйлчлэх ВИП өрөөнүүдийг бүрдүүлж өгсөн. Зочдоо үүднээсээ инээмсэглэн угтах Булл рестораны тав тухтай байдлын нэгээхэн хэсэг нь яах аргагүй түүний цаг тутмын цэвэрлэгээ үйлчилгээ, халдваргүйжүүлэлттэй салшгүй холбоотой байдаг. Намуухан хөгжмийн эгшигт тааваар суух зочдынхоо халуун дотно яриаг хөглөх орчны тав тух манай гурвалсан цогц үйлчилгээний нэг бүрдэл билээ.

171x180
171x180
171x180
171x180