БльюМон групп шинэ цалингийн карттай боллоо.
2025/08/20

БльюМон групп шинэ цалингийн карттай боллоо.
БльюМон группийн 25 жилийн ойг тохиолдуулан бид Хас Банктай хамтран зөвхөн БльюМон группийн ажилтнуудад зориулагдсан цалингийн картыг албан ёсоор нэвтрүүллээ.
Энэхүү карт нь ажилтнуудынхаа өдөр тутмын хэрэглээ, хэрэгцээнд дэмжлэг үзүүлэх зорилготой бөгөөд дараах онцлогтой байна.
• БльюМон группийн бүх охин компаниас 5–20 хувийн хөнгөлөлт авах боломж • Хамтран ажиллагч байгууллагуудын бүтээгдэхүүн, үйлчилгээний хөнгөлөлтөд хамрагдах боломж • Ажилтнуудын хувийн хэрэглээ болон амьдралын чанарыг нэмэгдүүлэх бодит дэмжлэг
Энэхүү карт нь зөвхөн санхүүгийн хэрэгсэл байхаас гадна ажилтнуудынхаа нийгмийн баталгааг нэмэгдүүлж, байгууллагынхаа хамтын үнэт зүйлсийг бодитоор илэрхийлэх алхам болж байна