“Бльюмон Групп” нь “Зэс Эрдэнийн Хувь” ХХК болон “Бльюмон Металс” ХХК-тай холбоогүй болох тухай

2026/05/25

“Бльюмон Групп” (Bluemon Group)-ийн зүгээс харилцагч, түншүүд болон олон нийтэд зориулан дараах мэдээллийг хүргэж байна.

Манай групп нь “Бльюмон Металс” ХХК-ийг 2016 онд үүсгэн байгуулж байсан бөгөөд 2020 онд бусдад хувьцаагаа шилжүүлэн тус компанийн үйл ажиллагаанаас бүрэн гарсан болно. Үүнээс хойших “Бльюмон Металс” ХХК болон “Зэс Эрдэнийн Хувь” ХХК-тай холбоотой ямарваа үйл ажиллагаа, бизнесийн шийдвэр, мэдээ, мэдээлэл нь Бльюмон Групптэй холбоо хамааралгүй юм.

Бльюмон Группийн тухай

Манай групп нь нийтийн хоол, хувцас загвар болон lifestyle чиглэлийн бизнесүүдийг хөгжүүлж, олон улсын шилдэг туршлага, үйлчилгээний соёлыг Монголын хэрэглэгчдэд хүргэх зорилготой ажилладаг.

Мөн 2022 оноос эхлэн нийгмийн хариуцлагын хүрээнд “Эко Минералс” дахин боловсруулах төслийг хэрэгжүүлж байгаа бөгөөд байгальд ээлтэй технологи, хог хаягдлын менежментийн чиглэлээр судалгаа, хөгжүүлэлтийн ажлуудыг тогтвортой хэрэгжүүлэн ажиллаж байна.

Өөрөөр хэлбэл Бльюмон Групп нь уул уурхай, ашигт малтмал олборлолтын чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэггүй болохыг үүгээр тодотгож байна.

Компанийн нэршилтэй холбоотой тайлбар

“Бльюмон” нэртэй төстэй компаниудтай холбоотойгоор олон нийтэд тодорхойгүй ойлголт үүсэх тохиолдол гарч байгаа тул мэдээллийг илүү ойлгомжтой байлгах үүднээс холбогдох байгууллагад компанийн нэршлийг өөрчлөх хүртэлх арга хэмжээ авч өгөх хүсэлтээ хүргүүлээд байгаа юм.

Бльюмон Групптэй холбоотой албан ёсны мэдээлэл, төсөл хөтөлбөр, брэндүүд буюу үйл ажиллагааны чиглэл нь манай албан ёсны вэбсайт болон баталгаажсан сошиал сувгуудад нээлттэй байршдаг болно.

БЛЬЮМОН ГРУПП

2026 оны 5 дугаар сарын 25