Ачааллаж байна, та түр хүлээнэ үү!

SURA Korean Restaurant

Солонгосчууд эзэн хаанаа дээдлэн хүндэлж ордны гүнцгийг бэлтгэхдээ сэтгэл зүрхээ шингээж гайхамшигт амтыг бүтээн, үйлчилгээний дээдийг үзүүлж байгаагийн илэрхийлэл бол Сура хэмээх хэллэг юм. Энэхүү хүндтэй зоогийн нэрээр нэрлэгдсэн манай ресторан нь үйлчлүүлэгчдээ хааны хоолын чанар болон үйлчилгээгээр угтдаг.

БИДНИЙ ТУХАЙ

Манай ресторан нь солонгос ахуй амьдралын хэв шинж, хоолны соёлыг олон түгээн дэлгэрүүлэх зорилготой Улаанбаатарын хамгийн хөгжингүй бүсүүдэд 2 салбартайгаар үйл ажиллагаагаа явуулж байна. Солонгос ард түмний хамгийн хүндтэй зоог болох “수라” нь хааны өглөө орой зооглодог ширээ дүүрэн 12 тавагтай ирдэг тансаг зоогийн нэрээр бэлэгдэн нэрлэсэн билээ.

МАНАЙ ХАРИЛЦАА

Бид Монголдоо жинхэнэ Солонгос орны хүндтэй үйлчилгээг санал болгож үйлчлүүлэгч манайxаар зочилxод үүднээсээ л таныг Солонгос орчин Солонгос үндэсний хувцастай ажилчид маань угтан авдаг. Сайн үйлчилгээний стандартыг мөрдлөг болгон Зочдоо угтаж мэндлэхээс үдэх хүртэлх бүхий л үе шат бүхэнд сэтгэл шингэж хүндэтгэл илрэх манай найрсаг үйлчилгээ нь гурвалсан үйлчилгээний бүрдэл билээ.

МАНАЙ БҮТЭЭГДЭХҮҮН

Сура ресторан нь Улаанбаатар хотод жинхэнэ солонгос хоолны амт чанар , солонгос шарсан махаар үйлчлэх эрхэм зорилготой. Сөүлийн уламжлалт салшгүй амтыг манай солонгос ахлах тогооч ноён Кимийн цэс хүргэдэг. Манай хоолууд нь яг л ресторанд яг өдөр бүр шинэхэн дарсан кимчи, мөн калби (үхрийн махны хавирга) гэх мэтээр бэлтгэгддэг. Орчин үеийн тав тухтай солонгос уур амьсгалд таныг угтаж жинхэнэ солонгос хоолын амт чанрыг мэдрээрэй.

МАНАЙ ОРЧИН

Амт чанартай солонгос хоолоор үйлчлэхийн зэрэгцээ манай ресторан нь эртний эрхэмсэг Солонгос орнын дотоод засалыг орчин үеийн интериер дизайнтай хослуулан шингээн зочид үйлчлүүлэгчдийнхээ тав тухыг дээд зэргээр хангахын тулд орчны эрүүл ахуй, аюулгүй байдлын бүхий л шаардлагад нийцсэн орчиноор үйлчлэж байна.