Ачааллаж байна, та түр хүлээнэ үү!

Бидний өвөг дээдсийн нүүдэлчдийн хэв шинжийг хадгалсан халуун тогоо нь Чингис хааны үеээс буюу 800 гаруй жилийн өмнөөс дэлхий даяар түгээн дэлгэрсэн хоолны соёл тул үндсэн монгол хоол ч гэж үзэх нь бий. Энэхүү зүүн азид илүүтэй хөгжсөн хоолны соёлыг 2007 оноос манай Булл халуун тогооны ресторан нээгдсэнээр эх нутагт нь буцаан суурьшуулсан байдгаараа бид бахархдаг.

БИДНИЙ ТУХАЙ

THE BULL authentic hot pot ресторан маань өдгөө 5 үндсэн + 1 ВИП салбараар өдөрт 2000 гаруй зочид үйлчлүүлэгчдийг хүлээн авч үйлчилдэг сүлжээ ресторан болж өргөжин тэлжээ. Энэ хугацаанд бидэнтэй хамтран ажилладаг Монголын тэргүүлэгч харилцагч түншүүдийн маань найдвартай хамтын ажиллагаа, зорин ирж буй зочдын үнэнч хэрэглээ, хамт олон, ажилтнуудын маань уйгагүй хөдөлмөрийн үр дүнд бидний бүтээгдэхүүн үйлчилгээ улам бүр хөгжсөөр өнөөдрийг хүрсэн юм. Бид амт чанартай органик бүтээгдэхүүн, найрсаг үйлчилгээ, тав тухтай орчинг эрхэмлэн зочдоо сэтгэл ханамж дүүрэн байлгахын төлөө хичээн ажиллаж байна.

МАНАЙ ХАРИЛЦАА

Бид амт чанартай бүтээгдэхүүнээр үйлчлэхийн зэрэгцээ найрсаг хүндэтгэлтэй харилцаагаар халамжлан үйлчлэх нь манай үйлчилгээний нэн тэргүүний зорилго юм. Зочин бүрийг халамжлан тэдний хэрэгцээ шаардлагыг урьдчилан мэдэрч түргэн шуурхай үйлчлэхийн тулд манай ажилтан бүр хичээн ажилладаг.

 

МАНАЙ БҮТЭЭГДЭХҮҮН

Зочин бүр өөрсдийн дуртай амтаа бүтээн зооглох халуун тогоо нь хүний биед нөлөөлөх шим тэжээл, ашиг тусаараа хамгийн эрүүл хоолын нэгээр тооцогддог. Учир нь гол нэрийн бүтээгдэхүүн болох ясны шөлийг бид хийхдээ үхрийн булууны ясыг 48 цагийн туршид зөөлөн буцалган коллаген болон гликозамингликануудын агууламж өндөртэй шөлийг гарган авдаг.

МАНАЙ ОРЧИН

Зүүн Өмнөд Азийн уламжлалт хэв маягийг дотоод интерьер дизайндаа шингээсэн Булл ресторан нь зочид үйлчлүүлэгчдийнхээ тав тухыг дээд зэргээр хангахын тулд орчны эрүүл ахуй, аюулгүй байдлын бүхий л шаардлагад нийцүүлэн гадна болон дотоод орчноо байнга сайжруулан, шинэчилж ажилладаг.