Ачааллаж байна, та түр хүлээнэ үү!

Олон зуун жилийн турш монгол үндэстнүүдын хамгийн хүндэтгэлтэй баяр ёслолын үеэр ширээндээ залж зочдоо дайлдаг идээ бол яах аргагүй бууз билээ.

БИДНИЙ ТУХАЙ

Хамгийн хүндэтгэлтэй үеэр залдаг Монгол үндэсний уламжлалт хоолыг Mонголдоо түгээн дэлгэрүүлж улмаар дэлхийд сүлжээгээр нь гаргаж, таниулан сурталчилах их үйлсэд хувь нэмрээ оруулах зорилгоор “Жигнүүр бууз” түргэн хоолны сүлжээг 2016 онд санаачлан байгуулж өдгөө Улаанбаатар хотод 5 салбартайгаар үйл ажиллагаа явуулж байна.

МАНАЙ ХАРИЛЦАА

Бид бэлэн болсон бүтээгдэхүүнийг хэрэглэгчийн гарт түргэн шуурхай хүргэхийн тулд өөрсдийн боловсруулсан цогц зохион байгуулалтын ситемийг даган мөрддөг. Ингэснээрээ бид орчин үеийн завгүй амьдралын хэмнэлтэй үйлчлүүлэгчиддээ цаг алдалгүй түргэн шуурхай үйлчилж сэтгэл хангалуун байлгахыг хичээн ажиллаж байна.

МАНАЙ БҮТЭЭГДЭХҮҮН

Монголын ард түмний дунд битүү хоол буюу илчлэг чанараараа бие махбодийг сэргээн ядаргаа тайлж чаддаг чухал ач холбогдолтой монгол үндэсний хоолны гол нэгэн төрөл бол “Бууз” яах аргагүй мөн билээ. Бид үндэснийхээ дээдлэж ирсэн зоогийг хамгийн амт чанартай, эрүүл байдлаар үйлчлүүлэгчидэд хүргэхийн тулд говь нутгийн хонины мах, үхрийн махны зөвхөн гуя хэсэг, алтан тариан дээд гурил болон зөвхөн монголын тал нутгийн хөрс шороонд ургуулсан сонгино зэргээр хийсэн бүтээгдэхүүнээр үйлчилж байна. Мөн давснаас өөр амтлагч огт хэргэлдэггүй бөгөөд дан гар аргаар татаж, чимхсэн буузыг өглөө бүр шинээр хийн хэрэглэгчидэд хүргэж чаддагаараа бахархдаг.

МАНАЙ ОРЧИН

Бид брэндийнхээ дотоод гадаад орчин тохижилтын стандартыг бүрдүүлэх зорилгоор Монголдоо тэргүүлэгч интьерер дизайны компаниудын дунд нээлттэй тендер зарласны үндсэн дээр орчин үеийн болон үндэсний хэв шинжийг хослуулсан шинэлэг, онцгой дүр төрхийг бүрдүүлж чадсан. Ингэснээр Монголын зах зээл дээр үйл ажиллагаа явуулж буй ихэнх “бууз”-ны төрлөөр дагнасан үйлчилгээний газруудын интерьер тохижилтод ач холбогдол хэр барагтай өгдөггүй хэвшмэл хандлагыг өөрчлөхийг зорьсон билээ.